Standard & Poor’s Ratings Services (S&P) агентлаг 2024 оны 10-р сарын 9-ний өдөр Голомт банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг ‘B+’ болгон өсгөж, ‘тогтвортой’ төлөвтэй хэмээн үнэлсэн нь Голомт банкны зээлийн багцын өсөлт, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг баталгаажуулж, нэг шатаар ахиуллаа. Түүнчлэн S&P агентлаг Голомт банкны олон улсын заах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын “GLMTMO 27” бондын үнэлгээг “B+” болгож нэмэгдүүлээд байна.
“Бид Голомт банк ХК-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээ ‘B’ байсныг ‘B+’ болгон баталлаа. Голомт банкны зах зээлд эзлэх хүчирхэг байр суурь, ашигт ажиллагаа болон активын чанарын үзүүлэлтүүд зэрэг нь ийнхүү зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлсөн. Энэхүү тогтвортой сайн үзүүлэлтээ ойрын 12-18 сарын хугацаанд бэхжүүлэн хадгална гэдэгт бүрэн итгэлтэй байна.” гэж S&P агентлагаас онцолсон юм.
-
9 цаг 50 мин
-
10 цаг 25 мин
-
12 цаг 44 мин
-
Өчигдөр 18 цаг 07 мин
-
Өчигдөр 18 цаг 02 мин
-
Өчигдөр 17 цаг 17 мин
-
2026-07-20
-
Уржигдар 17 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин