ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ НЭМЭХ ЁСТОЙ гэдэг “комментыг” иргэд рүү чиглүүлж буй хүч нь ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО. Бие даасан статустай атлаа салбарын сайд, эрх мэдэлтнүүдийн үгийг дагадаг “халаасны байгууллага” нь нэг дарга, хоёр дэд дарга буюу зохицуулагчтай, хоёр орон тооны бус зохицуулагчтай, 70 гаруй ажилтантай, найман салбар хэлтэстэй төрийн байгууллага. Эрчим хүчний сайдын мэдэгдлээс үзвэл бие даасан хараат бус, бурхан мэт байгууллага байдаг гэж байв. Ачир дээрээ улстөрчдийн гар хөл, өмнөх сайдуудын зөвлөхөөр ажиллаж байсан, жинхэнэ утгаараа улстөрчдөөс хараат нөхдүүд суудаг аж.
34 жилийн хугацаанд хуримтлагдсан 1,8 их наядын алдагдлыг ИРГЭД, АЙЛ ӨРХҮҮД ТӨЛӨХ БОЛЖ БАЙНА. Энэ шийдвэрийг гаргасан эрхмүүдийн орлого нь өнгөрсөн жилүүдэд ОГЦОМ ӨССӨН нь анхаарал татаж байна.
Нэг. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Эрдэнэчулууны ТҮВШИНЧУЛУУН
Цахилгааны инженер, эдийн засагч, удирдлагын ухааны менежер мэргэжилтэй, магистр, Монгол Улсын зөвлөх инженер юм. Тэрээр 1994-2000 онд Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газарт монтёр, инженер, албаны дарга, 2000-2004 онд Дэд бүтцийн улсын хяналтын алба, Улсын мэргэжлийн хяналтын газарт түлш, эрчим хүчний хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч, албаны дарга, 2004-2010 онд Түлш, эрчим хүчний яам болон Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, 2010-2012 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
ХӨРӨНГӨ НЬ
Тэрбээр 2019 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ өөрийн орлого нь 64 сая, гэр бүлийн орлого нь 25 сая байсан бол 2023 онд 92 саяын өөрийн орлоготой болж өсчээ. 329 саяын хоёр орон сууц, нэг авто гарааштай, 62 саяын тоёота рав-4 машин хөлөглөдөг, 59 саяын адуун сүрэгтэй, 15 саяын үнэт эдлэлтэй, бусдаас 155 саяын авлагатай, Иннова Тренд ХХК-иас хувь эзэмшдэг гэжээ.
Хоёр: Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагч Пүрэвдоржийн ТОВУУДОРЖ
Цахилгааны инженер мэргэжилтэй, Цахилгаан системийн болон бизнес удирдлагын магистр, техникийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер юм. “Дулааны 3-р цахилгаан станц” ТӨХК-д монтёр, инженер, цахилгааны лабораторийн эрхлэгч, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Түлш, эрчим хүчний яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд газрын дарга, Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Монгол дахь салбар зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2020 оноос Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан болно. Тэрээр Монгол Улсын эрчим хүчний салбарт 28 дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчин юм.
ХӨРӨНГӨ НЬ
Түүний өөрийн орлого нь 2020 онд 113 сая 200 байсан бол 2023 онд 174 сая 457 мянга болж өсчээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 35 саяаас 109 сая болтол огцом нэмэгджээ. Хоёр орон сууц, нэг үйлчилгээний байгууллагын нийт үнэлгээ нь 701 сая төгрөг. 45 саяын Lexus, ES 300 машин унадаг. 95 саяар үнэлэгдэх хурдан удмын 29 адуутай. Дотоодын банкинд 409,421 саяын хадгаламжтай. Найманд партнерс ХХК-ийн 22 хувийг эзэмшдэг гэжээ.
Гурав. Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагч Лувсансамбуугийн ДАШМЯГМАРЖАВ
Эдийн засгийн ухааны магистр, Шинжлэх ухаан, технологийн сургуулийн техникийн ухааны докторант, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч юм. Л.Дашмягмаржав нь Улаанбаатарын цахилгаан шугам сүлжээний газарт эдийн засагч, ахлах нягтлан бодогч, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-д ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн дарга, дэд захирал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан. Тэрээр Монгол Улсын эрчим хүчний салбарын компани, байгууллагад болон мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 25 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм.
ХӨРӨНГӨ НЬ
2019 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилаж байхдаа өөрийн орлого нь 86 сая байсан бол 2023 онд 218 сая болж нэмэгдсэн байна. Гэр бүл нь 76 саяын орлоготой. Хоёр орон сууц, зуслангийн нэг байшин зэргээ 910 саяар үнэлсэн. Lexus, 570, Mercedes Benz, 200E зэрэг хүлгүүдээ 285 саяар үнэлжээ. 41 саяын үнэтэй Эзэмших-399м2, Эзэмших-700м2 газруудтай, 70 саяын үнэт эдлэлтэй. Дотоодын банкинд 103 саяын хадгаламжтай, бусдаас 312 саяын авлагатай, 174 саяын зээлтэй, Траст мед ХХК, Трасткапитал ББСБ, Скайхоукс ххк, Жанцан зэмү бумжин ХХК-иудаас хувь эзэмшдэг гэжээ!!!
-
23 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин