Эрчим хүчний салбарт ХҮНИЙ ХҮН ОЧЧИХСОН “хүнийрхүү сэтгэл”-ээр хандаж тусгаар улсын эрчим хүчний бодлогыг Хятадын мэдэлд тушаачихсан гэх шүүмж сүүлийн үед гараад буй. Энэ нь2026 оны 05 дугаар сард Эрчим хүчний сайдаар томилогдсон ХҮН намын гишүүн Б.Найдалаагийн балагтай үйлдлийг хэлээд буй аж.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, М.Энхцэцэг нарын хөндөж буйгаар өмнөд Говийн бүсэд барих нарны станц бүхий батерей хуримтлуурын системийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Энэ үйлдэл нь өөрөө нэг хөршөөс хараат байдлыг улам гүнзгийрүүлж, Монгол улс бие даасан эрчим хүчний бодлогоо ОХУ-аас БНХАУ-д аажмаар шилжүүлэн өгч буй хэлбэр хэмээн үзээд буй юм.
Энэ шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.НАЙДАЛАА гаргаж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Энхтүвшин удирдан зохион байгуулсан.Тэгвэл уг ажилд нийт 46 сая 722 мянган төгрөгийг зарцуулахаар болж эрчим хүний салбарын 30 компаниас дээрх мөнгийг цуглуулсан байна. Ингэхдээ 15 сая гаруй төгрөгийг цалин урамшуулалд зарцуулжээ.
Тухайлбал Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхтүвшингийн тушаалаар Аукционы программ хөгжүүлэлт хийж гүйцэтгэсэн 4 ажилтан тус бүрд хоёр сая, нийт найман сая, хараат бус гишүүдийн цалин урамшуулал гэж гурван хүн тус бүрд 197 цаг ажилласанаар тооцон нэг цагийн үнэлгээг 12.744 төгрөгөөр бодон хоёр сая 510 мянган төгрөг буюу гурван хүнд долоон сая 531 мянган төгрөг олгожээ.
Дээрх мөнгийг “ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-иас гаргуулжээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 10 цаг 22 мин
-
Өчигдөр 10 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 12 мин