УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2025-01-20

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тэргүүтэй УИХ-ын ЭЗБХ-ны гишүүд 2025 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын удирдлагуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал тэргүүтэй компанийн удирдлагууд хүлээн авч уулзан, уурхайн үйл ажиллагаа болон нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай эхэлснээс хойш 155 сая тонн нүүрс олборлоод байгаа бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Цанхийн баруун уурхайн хоёрдугаар талбайн уулын ажлыг өөрийн техникээр эхлүүлсэн нь нүүрсний бүтээгдэхүүний төрөл, чанар нэмэгдэж, хөрс хуулалтын зай 2.5 дахин буурч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдсэн. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажил хийгдэж, 2024 онд 105 мянган тонн нүүрс баяжуулсан бөгөөд үйлдвэрлэсэн коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсээ биржээр борлуулж эхлээд байна.

2025 онд “Эрдэнэс Тавантолголгой” ХК олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөж, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг УИХ, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон албаны хүмүүст танилцууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.97.14.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Govi (66.181.181.187) 2025-01-21 08:29:39
Naad seddorj pizdaak chini uul uurhaitai taniltsaad baih yu baisiin govior l neg ajnai baterdenteigee hulgailsan nuuts hurunguu l busdad gaihuulaal yvj baigaan bishuu umnugoviin buzar bulai haana yu bna tend l ajnai seddorj AN halhiin shorongiin atmaanuudiin l erh ashig baigaan ard irged ni ednii bii bolgoson utaa ugaar shoroo toosond budcheel hamgiin bayn aimgiin hamgiin yduu irged l ulgen salgan gelderch baigaan hamag sain saihniig ed nar l avdag hudal gevel ene aimgiin "A" zeregleliin gazruud henii ner deer bna hen hendee zarsan bna henii gazar deer oron suuts horoolol klonk hudaldaanii tuvuud barigdsan bna henii gazarluj ded butets ochuson bna gedgiig ni shalgaad uzdee