
Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар тэргүүтэй хурлын төлөөлөгчид 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хяналтын менежер Н.Пунцаг, Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, Төслийн хөгжлийн газрын дарга А.Баатархүү, Үйлдвэрлэл, техникийн газрын дарга А.Даваахүү, ХАББОГ-ын дарга Б.Батсайхан, Нүүрс баяжуулах үйлдвэрийн газрын дарга Ө.Нямаа, Ерөнхий инженер Б.Мөнхзаяа нарын компанийн удирдлагууд сумын ИТХ-ын хурлын төлөөлөгчдийг хүлээн авч, салбарын үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулав.Сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ өдөр уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл болон зарим холбогдох асуудалтай газар дээр нь очиж танилцаж, санал солилцлоо.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 18 цаг 53 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
Уржигдар 08 цаг 24 мин
-
Уржигдар 08 цаг 20 мин
-
Уржигдар 08 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
Уржигдар 08 цаг 24 мин
-
Уржигдар 08 цаг 20 мин
-
Уржигдар 08 цаг 06 мин