Голомт банк хк-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
ГОЛОМТ БАНК ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;
- Банкны холбогдох этгээд биш, бизнесийн аливаа холбоогүй байх;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
- Ес зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
- Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
- Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
- Банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
- Банк, банкны нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаагүй байх;
- Банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
- Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
- Төрийн үйлчилгээнээс бусад төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
- Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Олон улсын хөрөнгө оруулалттай компанид өмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын Хавсралт №1, Хавсралт №2-оор батлагдсан а) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүний тодорхойлолт, болон б) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн мэдүүлэг;
- Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх);
- Ажил байдлын тодорхойлолт;
- Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах);
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа;
- Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас авах)
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:
2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн үдийн 12.00 цаг хүртэл solongo_z@golomtbank.com цахим шуудангаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргах.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбогдоно.
- Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулга авч, материал бүрдүүлэх боломжтой.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2 цаг 50 мин
-
3 цаг 37 мин
-
9 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
9 цаг 12 мин