ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд ТАТВАРЫН ОРЛОГЫНХОО 1%-г ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ЗАРЦУУЛНА
З.Батхуяг
Үйл явдал
/
10 цаг 30 мин

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, 2025-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

📌 Аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд татварт ногдох орлогын 1 хүртэлх хувийг хүүхдийн эрхийг хангах, хамгаалах орчин бүрдүүлэхэд чиглэсэн хандивт зарцуулахыг уриалж, дэмжиж ажиллах,

📌 ЦХХХЯ, МҮОНРТ, ХХЗХ хамтран хүүхдийн нас, сэтгэхүй, үндэсний онцлогт тохирсон контент бүтээх, түүгээр дамжуулан хүүхдийн эрхийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх,

📌 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт оношлох, эмчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмчилгээ, оношлогооны дэвшилтэт технологийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах, 4,8 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө сангаас зарцуулах,

📌 Насан туршийн боловсролын хөтөлбөрт ёс суртахууны боловсрол, зөв иргэнийг төлөвшүүлэх чиглэлээр саналаа тусгуулах,

📌 Цаашид Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөл хүүхдийн хөгжлийн асуудал, хүүхдийн боловсролыг асуудал, хүүхдийн дижитал боловсролын асуудал, хүүхэд хамгааллын асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал гэсэн ажлын 5 дэд зөвлөлд хуваагдаж үйл ажиллагаагаа эрчимжүүлэх,

📌 Хүүхдийн уушгины эмнэлгийг Юнисеф болон төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах,

📌 ОУ-ын Найрамдал зуслангийн засвар шинэчлэлийн зардал болох 3 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө сангаас шийдвэрлэх,

📌 Сургууль болгонд ХТҮЗ-ийн салбар нэгж хэлбэрээр сурагчдын зөвлөлийн ЕБС бүрт ажиллуулах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр болов.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Г.Занданшатар салбар бүр хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхэд хамгааллын бодлогын үр дүнг эрчимжүүлж, ахиц гаргахыг үүрэг болголоо.

#ХүүхэдХайрИрээдүй

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.