Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарж ЗЭЭЛДЭГЧИЙН ХАР ЖАГСААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 30 мин

“Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг 2025.05.16-ны өдөр УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор Өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарж Банкны хар жагсаалтыг хүчингүй болголоо.

Уг тушаалын дагуу Банкууд болон, банк бус санхүүгийн байгууллагууд системдээ өөрчлөлт оруулж 9 сарын 10-наас албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа иргэдийг урамшуулдаг, оноо нь нэмэгддэг тогтолцоо бий болох бөгөөд

Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн эрх чөлөөг зургаан жилээр боомилдог тогтолцоог өөрчлөх гэж сүүлийн жил гаруйн хугацаанд хийсэн ажил бодит биеллээ олж эхэллээ.

Зээлийн оноо нь зөвхөн Монгол улсад хэрэгжиж буй тогтолцоо биш санхүүгийн салбар нь хөгжсөн бүх орнуудад үйлчилдэг систем юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (216.73.216.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бадамсэд (122.201.31.133) 2025-09-01 19:31:06
Муу зээлийн ангилалгүй болж байна гэсэн үгүү сайхан мэдээ байнаа сайн ажиллаж байна
эрхмээ (103.212.118.179) 2025-09-01 18:58:58
арилаагүйл бна лээ дээ