Хүнд нөхцөлд шуурхай ажилласан дөрөвдүгээр станцын ажилчидыг Ерөнхий сайд сайшааж урамшуулна
Үйл явдал
/
1 цаг 38 мин

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар төвийн нэгдсэн системийн ачаалал 597 мВт. 30 орчим мВт импортын, баттерей хураагуурт 160 мВт-ын нөөцтэй байна гэж тус компанийн удирдлагууд танилцуулав. Амралтын өдрүүдэд цаг агаар харьцангуй тогтуун, хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа тул үүнийг ашиглаж нөөцөө нэмэхийг Ерөнхий сайд даалгав. 

ДЦС4-ийн зуухны асуудал арилж, Бөөрөлжүүт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тохиолдолд цахилгаан хязгаарлахгүй гэж тус төвийнхөн танилцуулав. Ерөнхий сайд Г.Занданшатар 24 цаг тасралтгүй ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.

Бөөрөлжүүт цахилгаан станц нийлүүлэлтээ суурилагдсан хүчин чадалдаа (300 мВт) барина гэж мэдэгдсэн. Цаашид цахилгаан станцуудын өртөг зардлыг бууруулан үр ашгийг нэмэгдүүлж, технологийн норм, дүрэм, стандартыг дагаж байгаа эсэхэд давхар хяналт тавих хэрэгтэй. Технологи алдагдсанаас болж доголдол үүсэж байна. Хэрэглэгчдийг чирэгдүүлж болохгүй Ерөнхий сайд хэллээ. 

Эрчим хүчний ачаалал өнөө өглөөний 05:00 цагаас хойш тогтворжсон гэж "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-ийн удирдлагууд мэдээлэв. Өнгөрсөн өдрүүдэд системд чадлын дутагдал үүсэхэд эрсдэлээс сэргийлж, хязгаарлалтын хамрах хүрээг тэлсэн гэж тайлбарлалаа. Ингэхдээ Улаанбаатар хотыг 16 хэсэгт хувааж, нэг удаадаа 60 мВт хэрэглээг хязгаарлах зохицуулалт хийж байжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.