МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ🇲🇳
Бямбажаргал
Үйл явдал
/
15 цаг 58 мин
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Хөвсгөл аймагт /2026.03.08/ ажилласнаар Ардын түр Засгийн хороог анхлан байгуулсан түүхт Сэлэнгэ аймгаас эхэлсэн орон нутагт ажиллах томилолтоо өндөрлүүлж байна.
Үзэсгэлэнт байгаль, үүх түүх, өв соёлоороо гайхуулдаг хөдөлмөрч, бүтээлч зон олны санал хүсэлтийг сонсож, төрийн бодлого, шийдвэрт тусгахын тулд “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлого болон хаврын чуулганаар хэлэлцэж батлах хуулиудаа иргэдэд танилцуулан, УИХ, Засгийн газрын гишүүдийн хамтаар асуултад нь хариулсан.
Мөн Хөвсгөл аймаг дахь Монгол Ардын намын хорооны гишүүдтэй уулзалт хийж, 105 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин, эрх баригч намын хувьд шат шатандаа ямар үүрэг хариуцлагатай байж, цаашид хэрхэн ажиллах цаг үеийн шаардлага байгааг онцоллоо.
Тухайлбал, ардаараа овоглосон Ардын нам ард түмнээсээ алсрах учиргүй. Ард түмнээ дээрээс нь биш дэргэдээс нь харж ажиллах ёстойг намын нийт гишүүддээ хандан хэлээд, өөрийн зүгээс хариуцлага сахилга батыг нэхэж ажиллана гэсэн юм.
105 жилийнхээ ойн босгон дээр намынхаа үзэл баримтлалд тодотгол хийж, уламжлал дээрээ үндэслэсэн шинэчлэлийг бий болгох, намын хөгжил дэвшлийн шинэ зууныг эхлүүлэх болно гэдгээ хэлж байлаа.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хороо намын Шилдгийн шилдэг намын байгууллагаар шалгарч, батламжаа гардан авлаа
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.