Д.БАЯСГАЛАНГИЙН заавраар “Бодь”-ийг төлөөлж ОФТЕЙК ГЭРЭЭ байгуулдаг Б.ДОЛГОРМААГ ШАЛГАЯ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 32 мин

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “NTV” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо 2024 оны сонгуулиар А.Амундраг намын “ПИ-АР”-д ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин түүнийг хил даваад зугтаачихсан гэв. Намынхаа сонгуульд ашиглахын тулд түүнийг МАН-ын гишүүн болгосон байдаг. Н.Учрал МАН-ын дарга болоод 2026 оны 03 дугаар сарын 01-нд “Эх орончдын өдөр”-өөр МАН-аас нэр бүхий дөрвөн хүнийг хөөсөн. Нэг нь алдарт “пи-ар”-чин А.Амундра.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн байхдаа “Нүүрсний сонсгол”-ыг удирдаж явуулсан. Үүний хүчинд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “БОДЬ ИНТЕРНЕШНЛ” ХХК-ийн хооронд байгуулсан “НҮҮРСНИЙ” гэх халхавчтай МАШ НУУЦЫН ДАРДАСТАЙ “офтейк” гэрээг ил болгосон. Б.Энхбаярын зүгээс нийгийн сүлжээний хувийн хаягтаа өөрийн байр сууриа илэрхийлж бичихдээ “...Л.ОЮУН-ЭРДЭНИЙН Засгийн үед “Бодь” 6 офтейк гэрээ хийсний 4-ийг нь А.АМУНДРАГИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ” гэж тодотгосон нь бий.

Мэдээллийг нягтлан шалгаж үзэхэд А.Амундра нь 2017-2021 он хүртэл “Бодь интернешнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан байна. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн тэргүүнээр сонгогдоод тамгаа У.Хүрэлсүхэд шилжүүлсэн дөрвөн жилийн хугацаатай таарч байна. Энэ үед “Эрдэнэс Тавантолгой” ХК “БОДЬ ИНТЕРНЕШНЛ” ХХК-тай хамтарч “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн мухар төмөр замыг барьсан үе.

Үүнээс хойшхи буюу 2021 оны 02 дугаар сараас хойшхи “Эрдэнэс Тавантолгой” ХК, “БОДЬ” групп хоорондын “нууц гэрээ”-нд Д.БАЯСГАЛАНГИЙН заавраар ажиллаж гарын үсэг зурсан хүн бол одоо “Бодь интернешнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Бөхбатын Долгормаа юм. Тэрбээр “Бодь” группийн охин компаниудад 20 гаруй жил ажиллаж байгаа нэгэн аж. https://mongolianeconomy.mn/ сайтад 2025 оны 10 сард өгсөн ярилцлагадаа “Голомт банканд анх эдийн засагчаар ажилд орсноос хойш өдгөө хүртэл группийнхээ уул уурхай, барилга, банк санхүү, мэдээллийн технологийн компаниудад ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сард “Бодь интернешнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон...” хэмээн ярьжээ.

Засгийн газрын 449-р тогтоолын дагуу нууцаас гаргаж, ил болгосон зургаан гэрээний 4-т нь “Бодь интернешнл” ХХК-г төлөөлж Б.ДОЛГОРМАА гаруйн үсэг зуржээ.

Тодруулбал,

НЭГ: 670 сая 243 мянга 235 ам.доллар, 75 центийн үнийн дүн бүхий Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ

ХОЁР: 734 сая 619 мянга 823 ам.доллар 67 центийн үнийн дүн бүхий Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ

ГУРАВ: Нүүрс нийлүүлэх 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээг тус тус байгуулсан.

Эдгээрийн хавсралт гэж БНХАУ-ын олон компанитай өндөр үнийн дүнтэй гэрээг ихээр байгуулсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.