Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өнгөрсөн хурлаас Замын даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсаны дараа РБ, Д, Л, НКС албаны дарга нар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тоо, чанарын үзүүлэлт, зорчигч тээврийн үйлчилгээний явц, их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын талаар тайлан илтгэл тавив.
Товч мэдээлэл:
Энэ оны эхнээс энэ сарын 4-ний өдрийг дуустал нийт 15 сая 083,6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 сая 370 мянган тонноор илүү, тээврийн төлөвлөгөө 106,2 хувийн биелэлттэй байна. Мөн хугацаанд 10 сая 658 мянган тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 911,3 мянган тонноор илүү, төлөвлөгөө 104,5 хувийн биелэлттэй байна.
Улаанбаатар-Бээжингийн олон улсын зорчигчийн галт тэргийг амжилттай аялуулж эхлээд байна.
Сайншанд зангилаанд баригдаж байгаа 180 айлын орон сууцны А блокийг улсын комисс хүлээн авахад бэлэн болж, 36 төмөр замчин шинэ байрандаа ороход бэлэн болжээ. Б блок нь ирэх 10 дугаар сард ашиглалтад орох юм.
Албадын дарга нарын илтгэлтэй холбогдуулан замын удирдлага асуулт асууж, хариулт авлаа. Замын даргын зүгээс холбогдох үүрэг даалгавар өгөв.
-
Өчигдөр 17 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 13 цаг 56 мин
-
Өчигдөр 12 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин
-
Өчигдөр 17 цаг 53 мин
-
Уржигдар 13 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 11 цаг 39 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин