Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 наймдугаар сарын 17-д Улаанбаатарт эхэлнэ. Уг хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр боллоо.
Цэцэрлэгийн бүртгэл 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
• 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ. Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ. 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
-
5 цаг 50 мин
-
10 цаг 25 мин
-
10 цаг 47 мин
-
10 цаг 53 мин
-
Өчигдөр 17 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 15 минӨчигдөр 11 цаг 24 минӨчигдөр 10 цаг 39 минӨчигдөр 09 цаг 36 минӨчигдөр 09 цаг 31 мин
-
2026-08-07