Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун болон төвийн аймгуудын хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4–9 метр, борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.
Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. Харин говийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28...+33 градус, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34...+39 градус хүрч хална.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, бороо орж, баруун өмнөөс секундэд 4–9 метрийн салхитай, өдөртөө +21...+23 градус дулаан байна. Багануур, Тэрэлж орчимд мөн үүлэрхэг, бороотой, +19...+22 градус дулаан байх төлөвтэй.
Мөн Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Иймээс иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, гол мөрөн, сайр жалгын ойролцоо зорчих, амрахдаа онцгой болгоомжтой байж, цаг агаар болон онцгой байдлын байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.
-
17 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 47 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
17 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин