Түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатар хотын төв зам... Төв шуудан, төв талбайг холбосон замаар алхах иргэдийн хөдөлгөөн үл тасрана. Хөгшин хөвөө, хүүхэд багачууд, гадны зочид, оюутан залуус, сайд дарга гээд нийгмийн бүхий л төлөөлөл ногоон гэрэл хүлээж шахцалдан зогсоно. Гэрлэн дохио хүлээх иргэд рүү хандан ГУТЛАА ТОСЛУУЛАХ УУ, "ГУТАЛ МУУТ ГУРВЫН АРД ШҮҮ...", гялалзсан гуталтай алхах чинь толинд нүүрээ харахтай адилхан хэмээн тэр хавиар холхисон иргэдийг царайчлангуй гуйх энэ ахыг А.БАТЖАРГАЛ гэдэг. Тэрбээр төв шуудангийн зүүн буланг бараадан ГУТАЛ ТОСЛООД 27 жил болж буй нэгэн юм. Өглөө ажил цуглахтай зэрэгцэн ТОЛГОЙТООС автобусанд сууж ТӨВ ТАЛБАЙГ бараадан сууж, орой ажил тарахад ЭЭЖДЭЭ СҮҮ, гэртээн ТАЛХ, түлээгээ аваад очих тэрбээр "ХУДЛАА ХЭЛЖ, ХУЛГАЙ ХИЙСЭН биш ГУТАЛ ТОСЛОХ ЧИНЬ буян" хэмээн ярих түүнийг "ЭГЭЛ АМЬДРАЛ" нэвтрүүлгийнхээ зочноор урилаа. Тиймээ. Худлаа хэлж, хулгай хийсэн биш. Ард түмний нүдэн дээр ГУТАЛ ТОСЛОЖ, ТАЛХНЫ МӨНГӨӨ олох чинь ШУДАРГА ХӨДӨЛМӨР мөн. Гутлын тоосыг арилгаж, өнгөлж болно. Харин СЭТГЭЛИЙН ТООСЫГ л арилгаж угааж болдоггүй билээ






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 15 цаг 58 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
Уржигдар 12 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 58 мин