Ц.МӨНХЦЭЦЭГ: АЭХ-ны сонгуульд нэр дэвшигчдээсээ 60 саяын ДЭНЧИН АВСАН эсэхийг АТГ шалгах хэрэгтэй
Үйл явдал
/
2024-04-25

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг найман асуудал хэлэлцсэн. Энэ үеэр байнгын хорооны гишүүн  Ц.МӨНХЦЭЦЭГ: Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд УИХ-аар баталсан. Хуулийн гол зорилго бол улс төрийн өрсөлдөөнийг мөнгөний өрсөлдөөн биш, бодлогын өрсөлдөөн болгох чиглэлд хийгдсэн. Улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийг ил тод болгож, санхүүжилтийн зөрчлийн улмаас тухайн намд нэлээн хатуу шийтгэл оноохоор заасан. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой намуудын хувьд хэвшихгүй байгаад байна. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-т сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намууд нэр дэвшигчдээсээ дэнчин, мөнгө шаардахыг хориглосон. Гэтэл АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээсээ 60 сая төгрөгийн дэнчин авсан мэдээлэл яваад байна. Үүнийг АТГ-ынхан шалгах хэрэгтэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.135.198.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DR. ADITYA (102.88.69.210) 2024-04-25 13:36:42
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00