Малчин өрхийн сарын орлогыг 5 сая төгрөг болгох боломжийг бий болгоно
Үйл явдал
/
2024-04-26

Өнөөдөр "Шинэ хоршоо" хөдөлгөөн улс орон даяар өрнөж Монгол орны 4 зүг 8 зовхист бэлчээр дээрээ мал хариулаад, Монголчуудын нүүдлийн дархлааг хадгалж авч яваа 2800 гаруй малчдын төлөөлөл Улаанбаатар хотод цуглаж нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

Мал аж ахуйн салбар Монгол улсыг өнө мөнхөд нуруундаа үүрч ирсэн чухал салбар. Энэ салбар зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үеэс хойш сэргэлтийг авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ цаг үеэс МУ-ын Засгийн газраас "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлж байна. Малчид маань сайн дурын үндсэн дээр нийлж нэгдэж, өөрсдийн ажил амьдралын амжиргааг бодитоор дээшлүүлэх зорилгыг агуулах юм.

Малчид маань хөрөнгө оруулалтын боломжгүйгээс малын саравчаа стандартад нийцсэн хашааг барьж чадахгүй байна. Амьжиргаа сул байгаа учраас олон тооны малтай байж байж арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч байна. Малаараа гурилаа сольж иддэг, малаа зарж байж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг энэ тогтолцоонд очсон учраас энэ салбарт шинэчлэлт хийх цаг нь болсон.

Мал аж ахуйн салбар бодитоор бий болсноор малчин өрхийн сарын орлого 1,5 сая төгрөг байсан бол 5 сая болгох боломжийг бий болгох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.