Д.АМАРБАЯСГАЛАН: Мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн түүхийн шинэ хуудсыг эхлүүллээ

Энэхүү арга хэмжээнд хот, хөдөөгийн малчид, хоршоологчдын төлөөлөл 3100 гаруй хүн оролцож байгаа юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцов. Тэрээр “Шинэ хоршоо” хөдөлгөөний үндсэн илтгэл, танилцуулгыг тавьсан юм.

Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан:

-Монгол бол мал аж ахуйн орон. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ салбар олигтой сэргэсэнгүй, малчдын маань амьжиргаа чинээлэг болж чадаагүй. Мал дээр амьдарч байгаа иргэд маань дунд болон түүнээс доогуур төвшинд амьдардаг учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Засгийн газраас хэрэгжүүлж байна. Энэ хөдөлгөөн нь мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр бий болгож байгаагаараа онцлог юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр малчид маань сайн дурын үндсэн дээр нийлж, хоршиж, өөрсдийн амьдралыг дээшлүүлэх, амьжиргааг сайжруулах, салбарын хөгжлийг бодитой бий болгоно. Малчид маань хөрөнгө оруулагч болно. Мал аж ахуйн салбарт бодитой сэргэлт бий болно. Монголын уламжлалт мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн шинэ түүхийн хуудсыг эхлүүлсэн чухал өдөр болж байна гэв.

Ийнхүү “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэлснийг зарлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.150.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.