Д.Бадарсан гэж ЗАДАРСАН залуу эрх мэдлийн цагаан солио тусчихсан гэлтэй ядарсан ардаа доромжлон “бадар барьж” хоёр дахиа гуйлга гуйж яваа даа ичдэггүй бололтой. 2012 оноос 2024 он хүртэл 12 жил нийслэлд төлөөлөгчөөр суухдаа байгуулсан гавьяа бүүхэл ХЭЛЭХ ҮГ Ч ҮГҮЙ, билэг тэмдэг мэт оршсон нэгэн. Дүүргийнх нь иргэд өвөл мөсөн дунд, зун усан дунд аж төрж, талхаа хувааж, тамхиа таллаж байхад тэр дулаан гэртээ халуун хоолтой, гэдэс цатгалан байсан. Хүнд хэцүү цаг үед уйлж мэгших зовлонтой байхад бараагаа харуулалгүй зугтсан хэрнээ эрх ямба, нэр алдарын төлөө нүдээ ухахаас ч бусахгүй гэж “УЛАЙ ҮЗСЭН ХЭРЭЭ” шиг уулгалан довтолсоор гараад ирэх нь хачирхалтай.
Дүүрэг нь хогондоо дарагдан өрөндөө баригдаж, ядуусын хороолол руу шилжсэн, иргэд нь согтуу мөлхөж, хүүхдүүд тоглох газаргүй, сурах сургуульгүй ЯАЯ ГЭЖ байхад энэ цагаан захтай залуу өөрийн зөвхөн эрх мэдлийн төлөө л алгаа ташаад алхаж байгааг хараад Сүхбаатарын иргэд уур нь хүрч, чулуу нүүлгэн тархийг нь хагалах байхдаа, хөөрхий.
Хангалттай баян, хангалуун цатгалан амьдардаг энэ хүн НИТХ-д 12 жил суухдаа өөрийн хөрөнгөө л өсгөж, төрөөс төрсөн тэрбумтан, хотоос тодорсон хосгүй баян болчихож. Тухайлбал түүний гэр бүлийн болон өөрхийнх нь орлого сүүлийн дөрвөн жилд үлэмж нэмэгджээ. 2019 онд 53 сая байсан түүний орлого 2024 онд 108 сая болж хоёр дахин өссөн. Өмнө нь нэг орон сууцтай байсан тэрбээр хотын төвд өндөр үнэтэй БАС НЭГ ОРОН СУУЦ худалдан авсан бололтой. АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэгт 2 орон сууц, нэг зуслангийн газраа 639 сая гэж мэдүүлжээ.
Хотын иргэд өмчлөх газаргүй арга ядаж айлын хашаа бараадаж байхад ЗАДАРСАН БАДАРСАН өмчлөх эрх бүхий гурван газартай гэж. Дотоодын банкинд 56 саяын хадгаламжтай, “Мон хит трэйдинг”, “Юу эм кэй”, “Юмк партс” зэрэг компаниудыг 100 хувь эзэмшдэг гэжээ.
Эндээс дүгнэвэл НИТХ –д төлөөлөгч болно гэдэг ядарсан иргэн, зүдэрсэн түмний төлөө санаагаа чилээж, зүрхээ зориулах бус харин өөрийн ёроолгүй шунал, хэмжээгүй хүслээ дүүргэж ХӨЛЖИЖ БАЯЖИХАД тус болдог “асар их мөнгөний ай сав” аж. Аргагүй шүү дээ. Жилд ХОЁР ИХ НАЯДЫН хөрөнгө эргэлддэг энэ их хотод Д.БАДАРСАН мэтийн шуналын дэвнүүд алгаа тосож, шүлсээ гоожуулах нь арга ч үгүй биз дээ...!!
-
19 цаг 51 мин
-
23 цаг 17 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 08 цаг 56 мин
-
Өчигдөр 08 цаг 54 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Өчигдөр 08 цаг 36 мин
-
19 цаг 51 мин
-
2024-10-02