Д.АМАРБАЯСГАЛАН: ШИНЭ ХОРШОО хөдөлгөөнийг эрчимжүүлж байж МАЛЧИД ХӨГЖИНӨ
Үйл явдал
/
Өчигдөр 13 цаг 14 мин

Монгол орны бэлчээрийн үндэсний VII форумд оролцлоо. Өнгөрсөн хавар нүүрлэсэн зудын улмаас их хэмжээний мал сүргээ алдсан гашуун сургамжийг давтуулахгүйн тулд УИХ-аас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаад байна. Бид цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлж уламжлалт мал аж ахуйгаа хадгалж, нүүдэлчин соёлоо хамгаалж үлдэхийн тулд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилсан. Цаашид ч энэ хөдөлгөөн улам эрчимжиж, үүнийг дагаад бэлчээрийн зохист харьцаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гээд олон эерэг үр нөлөө бий болно.

Хоршоонд нэгдсэн малчин арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломж нээгдсэнээр тэд бизнес эрхлэгчид болж байна. Ингэснээр ган, зудад тэсвэртэй мал аж ахуйн салбар хөгжиж, бэлчээрийн доройтлоос сэргийлж чадна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.3.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.