30 хүн УГГААРТАЖ нас барахад нөлөөлсөн ХЯТАД барьцалдуулагчийг Ц.ЭРДЭНЭБАЯР захирал дахин худалдаж авахаар болжээ
Батхуяг
Үйл явдал
/
38 мин

Тавантолгой түлш ххк ийн захирал Ц.Эрдэнэбаяр үндэсний үйлдвэрлэгчдээс бус зөвхөн хятад түншүүдээсээ шахмал түлшний барьцалдуулагч нийлүүлэхээр улайрч байгаагаас болж тус үйлдвэр намрын төлөвлөгөөт ажлаа эхлүүлж чадахгүй гацаанд ороод байна. Тус захирал шахааны барьцалдуулагчаа шинэ хотын даргад элдэв уран гоё үгээр магтаж үнэмшүүлэхдээ эрдэнэшишээр хийсэн барьцалдуулагч сайн гэж итгүүлсэн бололтой. Үндэсний үйлдвэрлэгчдийнх ч угаас бас хөвөн буюу адилхан ургамлын гаралтай түүхий эдээр хийгддэг шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүдээр туршигдаж батлагдсан эд.

Өнгөрсөн жил хагас коксон шахмал түлш нийлүүлсэн компанийн шахмал түлш нь хятадаас ирэх тээвэрлэлтийн явцад маш ихээр бутран хаягдал гарснаас хүрэлцээ муудаж иргэд бухимдалтай гал алдах дөхсөөр он давсан. Ирүүлсэн шахмал түлш чинь чанарын шаардлага хангахгүй байгаа тул үйрмэг хогийг дахин шахмал түлш хийх барьцалдуулагчийг ирүүл хэмээн хятадуудтай хэл үг болж байж 1500 тн барьцалдуулагч авсан нь эрдэнэшишийн цардуул бүхий барьцалдуулагч байсан бөгөөд маш их чийг татддаг тэр хэрээрээ нүүрснийхээ шаталтыг бууруулж байгаа нь нотлогдсон. Барьцалдуулагч гэдэг нь шахмал нүүрсийг зөвхөн банш болгож наалдуулах л үүрэгтэй 3-5% эзэлдэг цавуулаг бөгөөд угтаа утаа тоосонд үзүүлэх нөлөө маш бага юм.

Бага нөлөөтэй ч хятад монгол 2 барьцалдуулагчийг харьцуулалт хийжүзэхэд HPMC буюу эслэг суурьтай хөвөн зэрэг ургамлаас гаргаж авдаг барьцалдуулагч нь утаа бууруулах үнс дэгдэмхий байдлыг бууруулах стандартад нийцсэн шаардлага хангахуйцын дээр үйлдвэрлэлийн зардал бага, шахмал түлшний бутрал бат бөх чанараар өндөр байдаг. Эрдэнэшишийн барьцалдуулагч нь харин чийг их татдаг, асалтын эхний үед утаа их гардаг гэх мэт сул талуудтайг Эрдэнэбаяр захирал мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч ард иргэдийн хэрэглээ, эрүүл мэнд бус хувийн бизнесийн ашиг хонжоогоо илүүд үзэж улайран зүтгэсээр байна. Энэ ашиг сонирхолдоо хотын даргыг татан оролцуулж байгаа нь харамсалтай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.