БНСУ-ын КЕПКО-гийн Олон улсын цөмийн эрчим хүчний дээд сургууль KINGS 2027-2029 оны хичээлийн жилд цөмийн цахилгаан станцын инженерчлэл, эрчим хүчний бодлого, инженерчлэлийн чиглэлээр англи хэл дээрх хоёр жилийн магистрын хөтөлбөрт элсэлт авч байна.
Тус тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн сургалтын төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж, байр, хоолны зардлыг бүрэн хариуцахаас гадна судалгааны болон туслах ажил хийх боломж олгоно.
Элсэгч нь бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, англи хэлний түвшнээ зохих баримтаар нотолсон байх шаардлагатай. Эрчим хүч, цөмийн эрчим хүчний салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг давуу байдлаар авч үзнэ.
Бүртгэлийг 2026 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 26-ныг хүртэл цахимаар хүлээн авах бөгөөд 2027 оны гуравдугаар сард сургалт эхэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг сургуулийн албан ёсны цахим хуудсаар авах боломжтой.
Холбоотой мэдээ
-
4 цаг 23 мин
-
23 цаг 39 мин
-
Өчигдөр 14 цаг 18 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 12 цаг 15 минУржигдар 11 цаг 24 мин
-
2026-08-07
-
Уржигдар 10 цаг 39 мин