Говь-Алтай аймагт Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссоос 3340 объектод хяналт шалгалт хийж, нийт 758 зөрчил илрүүлснээс 498 зөрчлийг арилгажээ.
Мөн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн хүрээнд 7900 малчин өрхийн 3.035 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэлийг хангаж байна. Түүнчлэн аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малчдад тэжээлийн дарш бэлтгэх сургалт зохион байгуулах зэрэг ажил үргэлжилж байгаа юм.
Харин аймгийн удирдлагууд 2027 оны улсын төсөвт он дамжин хэрэгжиж буй хэд хэдэн төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтээ танилцууллаа.
Үүнд Есөнбулаг сумын 10 километр хатуу хучилттай авто зам, Ахмадын холбоо, сувиллын барилга, үерийн далан, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил багтаж байна.
Мөн “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг Говь-Алтай аймагт үргэлжлүүлэх, Есөнбулаг сумын сургууль, цэцэрлэгийн барилга болон Алтай, Халиун сумын цэцэрлэг, Тонхил, Цээл, Бугат сумын Соёлын төвийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэх асуудлыг танилцуулжээ.
-
3 цаг 39 мин
-
8 цаг 36 мин
-
Өчигдөр 17 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 15 минӨчигдөр 11 цаг 24 минӨчигдөр 10 цаг 39 минӨчигдөр 09 цаг 36 минӨчигдөр 09 цаг 31 мин
-
2026-08-07