МБҮА-ийн зургаадугаар чуулган болж шинэ Ерөнхийлөгчөөр Б.Баасансүрэнг сонгожээ. Ингэснээс өмнөх ерөнхийлөгч болон удирдлагын багийн бүрэн эрх дуусгавар болов.
2025 оны 6-сарын 20-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын барилгын үндэсний ассоциаци ээлжит 6-р чуулганаа хуралдуулж, салбарын шинэчлэл, боломж, тулгамдсан асуудлаа ярилцан, дараагийн гарц гаргалгаа, шинэ удирдлагын багаа бүрдүүлсэн байна. Чуулганаас 35 хүний бүрэлдэхүүнтэй сонгогдсон Удирдах зөвлөл 6-р сарын 25-ны өдөр МБҮА-ийн төв байранд Анхдугаар хуралдаанаа хуралдуулж 6-р чуулганаас батлагдсан шинэчлэгдсэн дүрмийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийн 5 гишүүнийг сонгож баталгаажууллаа. "Эс Ди Инженеринг энд Констракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин, зөвлөх инженер Б.Баасансүрэнг хуралд оролцогчдын 95%-ийн саналаар МБҮА-ийн Ерөнхийлөгчөөр сонгож батламжлав.
Холбоотой мэдээ
-
15 цаг 7 мин
-
2025-10-23
-
2025-10-21