О.ЦОГТГЭРЭЛ: ТАТВАРЫН ДАРАМТААС болж аж ахуй нэгжүүд ДАМПУУРААД ЭХЭЛСНИЙГ би ярьсан
З.Батхуяг
Үйл явдал
/
6 цаг 3 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар ТАТВАРЫН ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ хуулийн талаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Намайг ярьснаар асуудлыг хүндрүүлсэн мэтээр ярих гээд байх шиг байна. АСУУДАЛ ХҮНДЭРСЭН УЧРААС БИ ЯРЬСАН. Монголын компаниуд чинь эхнээсээ дампуураад эхэлсэн учраас би ярьсан. Ийм илтэд худал мэдээллийг олон нийтэд мушгих нь утгагүй. Нэг удаа биш нэг мөсөн СИСТЕМЭЭР НЬ ШИЙДЭХГҮЙ БОЛ үнэхээр болохгүй байна. Миний хувьд эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилж, гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Улсын төсөв тасарч байна гэдэг шалтгааныг хэлж байна. Энэ бол ЗҮГЭЭР Л ШАЛТАГ ! Өнгөрсөн оны төсөв дээр ерөнхийлөгч хориг тавьж 3 их наяд төгрөгийн таналт хийсэн. 6 сард тодотгол хийгээд 2 их наяд төгрөг хассан. Яг одоогийн байдлаар 2 их наядаар тасраад байна. Энэ бол САНГИЙН ЯАМ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ бодит байдал дээр ямар МУУ БАЙГААГ хэлж байна. Өөрөөр хэлбэл том төрийн бүтэц, халамжийн тогтолцоо хаана хүрсэн байгааг бүгдээрээ харж байна. Хэрвээ тодотгол хийгээгүй байсан бол 7-8 их наяд төгрөгөөр төсөв тасарч /дефолт/ болох байлаа!  Монголын эдийн засгийн нөхцөл байдал БОДИТООР ХҮНДЭРСЭН учраас ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ санаачилсан. Татварын өршөөлийн хууль яаралтай гаргахгүй бол улам дордох нь. 120,000 гаруй Аж ахуйн нэгж ТАТВАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН БАЙНА ! 70% гаруй хувь нь ТАТВАРЫН ӨР ТӨЛБӨРТЭЙ Энэ улс чинь системээрээ бизнесийн орчин болохоо байлаа гэдгийг бүгд хэлж байна. Жижиг дунд бизнесийнхэнд татвар дээр нь тодорхой интервалтай хөнгөлөлт үзүүлж, авч үлдэхгүй бол болохгүй. Монгол улс энэ бизнес эрхэлж байгаа иргэдээ татвараар дампууруулж дуусах нь. Харин уул уурхайн салбарт энэ өршөөлийн хууль хамаарахгүй байх хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.