Иргэдийн ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ 6% НЭМЭХЭД 378 тэрбум төгрөг зарцуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 21 мин

Засгийн газар төсвөө боловсруулахдаа анх удаа иргэдээс санал авлаа. 188 мянган иргэний саналыг E-Mongolia цахим системээр авсны зэрэгцээ төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэгт танхимаар болон цахимаар 239 мянган хүн оролцож давхардсан тоогоор 8.8 мянган санал гаргасан нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог анх удаа өргөн хүрээнд хангаж чадсан томоохон арга хэмжээ боллоо гэж үзэж байна.

Иргэд санал өгөхдөө нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьдрах орчны аюулгүй-найдвартай байдлыг хангах, төсвийн зардлыг бууруулах, татварын ачааллыг багасгаж орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.  Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд 378.0 тэрбум төгрөг нэмж хуваарилна. Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор тэдний 1.0 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн 50 хувьд хүргэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.