О.НОМИЧИМЭГ: Мөнгө хүчтэй ч хүн чанар, ёс зүйгээ битгий худалдаач гэж хэвлэлийнхэндээ уриалмаар байна!
З.Батхуяг
Үйл явдал
/
6 цаг 37 мин

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй нэр бүхий гишүүд "ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ" хуулийн төслийн санаачлан боловсруулж байгаа билээ. Энэ хүрээндээ саяхан хэвлэлийн хурал хийж,  сургууль орчимд тамхи татахгүй байх, тамхины хэрэглээг багасгах, улмаар хяналтгүй орж ирж буй ТАМХИН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭХ тухай саналуудаа илэрхийлсэн. Түүнчлэн "ТАМХИГҮЙ, ХОРТ ЗУРШИЛГҮЙ СУРАГЧИД, СУРГУУЛЬ" АЯНЫГ эхлүүлээд байгаа билээ.

Гишүүдийн илэрхийлсэн байр суурийг буруутган ТАМХИ ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮД хариу мэдэгдэл гаргаж, хэвлэлүүдээр ТӨЛБӨР ТӨЛЖ нийтлүүлж байгаа юм. Үүний хариуд УИХ-ын гишүүн О.НОМИНЧИМЭГ дараах мэдэгдэл уриалгыг гаргажээ. Мөнгө хүчтэй ч хүн чанар, ёс зүйгээ битгий худалдаач гэж хэвлэлийнхэндээ уриалмаар байна!



Гаалийн ерөнхий газраас нэр бүхий хэвлэл “Электрон тамхийг гаалиар электрон бараа гэсэн кодоор нэвтрүүлж байгаа эсэх тухай” тодруулжээ. Гэтэл ГЕГ-ын өгсөн тайлбараас “Электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэгт ангилагдан 8543.40.00 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж байна” хэсгийг нь хасаж, мөн миний хэлээгүй үгийг хэлсэн болгож илт худал мэдээлэл олон нийтэд удаа дараа түгээж байна.

Хариуцлагатай гэж бодож байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл эх сурвалжаа шалгалгүй мэдээллүүдийг нийтлэсээр байгаад харамсаж байна.
Аль ч төрлийн тамхи хүний, бидний хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироодог нь нотлогдсон зүйл учир үүнтэй хамтарч, нэгдэж тэмцэхийг уриалж байна!

Нэг чухал зүйл тодруулж хэлэхэд миний ахалж буй Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь бүх төрлийн тамхины хэрэглээ, тэр дундаа өсвөр залуу үеийн хэрэглээг бууруулах мөн дам тамхидалтын хор уршгийг ШУУД бууруулах зорилготой.

"ТАМХИГҮЙ, ХОРТ ЗУРШИЛГҮЙ СУРАГЧИД, СУРГУУЛЬ" АЯН

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.