Ачаалалтай ажилладаг багш нарт 100 тэрбум төгрөгийг хувааж олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
6 цаг 10 мин

Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй Засгийн газрын гишүүд 2026 оны төсвөвтэй холбоотой болон бусад цаг үеийн асуудлаар хэвлэлд нээллттэй мэдээлэл өгч, асуултад хариуллаа. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө. 


Тэрбээр "Бид 2026 оны төсөв дээр нэлээд сайн тооцоо хийсэн. Эхний ээлжинд 100 тэрбум төгрөгийг зөвхөн багш нарын ачааллын нэмэгдлийг олгоход зориулан хувьсах зардлаар нь дамжуулж олгоно. Одоогийн байдлаар ирэх оны төсөвт багш нарын цалингийн зардлыг тусгасан. Хувийн сургуульд хувьсах зардлыг улсаас олгох асуудал хуультай. Өнөөдөр 70 гаруй мянган хүүхэд хувийн сургуульд суралцаж байна. Нэгдүгээрт, энэ хүүхдүүд сонголтоороо суралцаж байгаа. Бид Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу хувьсах зардлыг олгож байгаа. Аль ч улс оронд сурах орчныг бүрдүүлэх хувьсах зардлыг олгодог. Нөгөө талдаа боловсролын салбарт хөрөнгө оруулалт учраас дэмжих ёстой" гэв.

Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, ширээ сандлыг Азийн хөгжлийн банкны төслөөр худалдан авч нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичгийг хүлээж байна. Сургуулийн нэгдүгээр ангид 78 мянга гаруй хүүхэд элсэх бол 2-5 дугаар ангийн сурагчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ. Энэ сарын эхэнд авсан мэдээллээр цэцэрлэгт 1000 гаруй, сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш болон тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Холбогдох яамдууд, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хамтран багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, ойрын хугацаанд холбогдох тооцооллыг хийж Засгийн газарт танилцуулна" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.