
Цахим сүлжээнд өнөөдрөөс хиймэл оюун ухаанд суурилж иргэдэд торгууль ногдуулж эхэллээ гэх мэдээлэл тархсан. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Тодруулбал дээрх мэдээлэл худал бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ нь өнөөдрөөс бус 2026.01.01-нээс хэрэгжиж эхлэх юм. Мэдэгдэлд,
Зөрчлийн тухай хуулийн 14.7.57-д:
Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд:
-
Хувь хүнийг хорин (20) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
-
Хуулийн этгээдийг хоёр зуун (200) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 захирамжийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн.
Гэвч иргэдийн зүгээс “1111 төв”-д хязгаарлалт үйлчлэхгүй өдрөө хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн зөрчилтэй холбоотой олон санал, гомдол ирүүлж байна. Замын хөдөлгөөнд шударга, тэгш оролцох зарчимыг хангахын тулд иргэн бүр тогтоосон журамд заавал нийцүүлэн оролцох ёстойг анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хяналтын камерын систем ашиглан илрүүлж, хариуцлага тооцох ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.
Харин 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын системийн тусламжтайгаар:
- Хурд хэтрүүлсэн,
- Гэрлэн дохио зөрчсөн,
- Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон,
- Эгнээ байр буруу эзэлсэн,
- Автобусны буудал дээр зогссон,
- Зогсох шугам, үргэжилсэн цагаан зураас давж эргэсэн, урсгал сөрсөн
- Түр буюу хориотой газар тээврийн хэрэгслээ байршуулсан,
- Явган хүний зам, ногоон байгууламж, орц гарц хааж зогссон автомашины торгуулийн арга хэмжээ албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд албан бус эх сурвалжаас авсан буруу, ташаа мэдээллийг авч түгээхгүй, иргэд, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хариуцлагатайгаар анхааруулж мэдэгдэж байна гэжээ.






-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Өчигдөр 14 цаг 24 мин
-
Өчигдөр 14 цаг 17 мин
-
Өчигдөр 14 цаг 14 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 08 цаг 51 мин
-
Өчигдөр 08 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 59 мин
-
Өчигдөр 14 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 40 мин
-
Өчигдөр 14 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Өчигдөр 08 цаг 51 мин