МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХАМТАРСАН “ГҮҮР-2025” ХАМТАРСАН СУРГАЛТ ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 57 мин

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хуурай замын цэргийн инженерийн салбаруудын хамтарсан “Гүүр” сургалт, дадлага Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэллээ.

📌 Нээлтийн арга хэмжээнд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх, ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Мөнхбат, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын атташе хурандаа Нам Кёон Жүн, БНСУ-ын нэгдүгээр инженер хорооны хошууч Чуэ Гэ Бун болон АНУ, БНХАУ, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын атташе нар оролцлоо.

📌 Энэ нь АНУ, БНХАУ, БНСУ, Япон Улсын батлан хамгаалахын атташе нар Монгол Улс, БНСУ-ын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүдийн 2025 оноос анхлан эхлүүлсэн “Гүүр”-ийн сургалт, дадлагын нээлтэд хүрэлцэн ирж оролцсон нь хамтарсан сургалтуудын түүхэнд онцлох үйл явдал болж үлдсэн юм.

📌 Түүнчлэн энэ сарын 08, 09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болсон “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ”-ний үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гью Бэк нарын хоёр талын уулзалтын дараа хамтарсан сургалтын хоёрдугаар шат Монгол Улсад эхэлж буйгаараа онцлог юм.

📌 “Гүүр-2025” хамтарсан сургалт, дадлагын хоёрдугаар шатны сургалт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.