Орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Бямбажаргал
Үйл явдал
/
1 цаг 52 мин

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо.



Хуралдаанаар орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Тодруулбал:
▪️ Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймаг, сумдын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г судалгаанд үндэслэн бодит байдалд нийцсэн байдлаар шинэчлэн батлуулах,
▪️ Мал, амьтны сэг зэмийн устгалыг яаралтай хийж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,
▪️ Аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулах зэрэг үүргийг өглөө.



 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.