Нэг айлын 4 хүүхдийн 3 хүүхэд нь цэргийн баярын өдөр мэндэлжээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
2 цаг 3 мин

Өнөөдөр нэгэн онцгой баярт үйл явдал тохиолоо. Учир нь Орхонтуул сумын иргэн Э.Шинсандагийн гэр бүл 4 хүүхэдтэй бөгөөд тэдний 3 хүүхэд нь "Монгол цэргийн өдөр" буюу 3 дугаар сарын 18-нд төрсөн нь Монгол Улсын хэмжээнд онцгой ховор тохиолдол юм. 
Өнөөдөр Монгол цэргийн баярын өдрөөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Н.Лхагвадорж болон цэргийн байгууллагын удирдлагууд Э.Шинсандагийн гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хүүхэд тус бүрд 1 сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг батламжийн хамт гардуулан өглөө. 
Өнөөдөр Ш.Сувд 9 нас, Ш.Гантиг 3 нас, Ш.Маргад 1 нас хүрч байна. Ээж Б.Цэндсүрэн нь хүүхдүүдээ цэргийн мэргэжилтэй хүн болгох хүсэлтэй гэв.
Танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.