“Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье
Бямбажаргал
Үйл явдал
/
2 цаг 3 мин

Дээдэс өвгөдөөс улбаатай дайчин уламжлалыг өвлөж, дэлхийн дайдад улсаа тунхагласан баатарлаг туульсыг үргэлжлүүлж, эх орон, ард түмнийхээ энх амгалангийн манаанд зогссон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, ахмад дайчид, энхийг сахиулагчид та бүхэндээ Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

“Монгол цэргийн өдөр” бол төрт ёсны түүхэн уламжлал, тусгаар тогтнолын үнэ цэн, эх оронч баатруудын гавьяа зүтгэлийг үеийн үед санан дурсах учиртай монгол хүн бүрийн баярын өдөр билээ.

Тив дэлхий, тэнгис далайг гатлан алдраа дуурсгасан баатарлаг дайчин өвөг дээдсийнхээ түүхэн уламжлалыг хадгалж, энх цагийн манаанд эгнэгт эрслэн зогссон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн үүргээ ямагт нэр төртэй биелүүлж, төр, ард түмнийхээ итгэлт алба болон хөгжиж байгааг энэ өдөр бахархан дурдахад таатай байна.

 

Цаашид ч бид бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх хүчирхэг алба болох зорилго, зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилго, зорилтуудыг бүтээлч ажил болгон хэрэгжүүлэхэд Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчдын идэвх санаачилга, хичээл зүтгэл, үүрэг оролцоо, харилцаа хандлага, ухамсар, манлайлал чухал үүрэгтэй бөгөөд нэгэн сэтгэлээр их үйлсийг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

Энх цагийн баатрууд болсон нийт алба хаагчдадаа “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг дахин өргөн дэвшүүлэхийн зэрэгцээ тэдний бат найдвартай ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн яруу алдар, цог золбоо, хийморь сүлд ямагт мандан бадарч байх болтугай.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.