Хошууч генерал Ж.БОЛД дахин ЦЕГ-ын даргаар ТОМИЛОГДЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 26 мин

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалд хошууч генерал Ж.Болдыг томилсон.

Тэрбээр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагад системийн инженерчлэл хийх зэрэг хариуцлагатай үүргийг хүлээн энэ албанд томилогдов. Ж.Болд мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий аймгийн цагдаагийн газар, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 32 жил ажилласан байна.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.