Засгийн газар ШҮҮХ ДЭЭР ЯЛЖ, ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ОРДЫГ төрийн мэдэлд авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 25 мин

Засгийн газар шүүх дээр ялалт байгууллаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой 2022 онд “Кью эс си” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Стратегийн ордод хамаарах Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг түшиглэн гангийн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, ард түмний өмч болох байгалийн баялгийг хямд үнээр шууд гадагш экспортлон зарж, хувьдаа ашиглан нийтийн эрх ашгийг зөрчих явдал гарах ёсгүй юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 99 дүгээр захирамжаар байгуулсан Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн баг ийнхүү шүүх дээр ялалт байгуулсан байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.