ДГ: "ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙН ҮЙЛСИЙН АЯН 2025"-Ы ХҮРЭЭНД ДАВХАРДСАН ТООГООР 2941 ХҮНД ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-04

Энэ сарын 2-4-ний өдрүүдэд БНСУ-ын Гёнги аймгийн Эм зүйчдийн нийгэмлэг, Шүдний эмч нарын нийгэмлэг, Уламжлалт анагаах ухааны нийгэмлэг, Сувилахуйн нийгэмлэгийн нарийн мэргэжлийн 52 эмч, мэргэжилтэн, 22 орчуулагчийн хамт “Эрүүл мэндийн сайн үйлсийн аян 2025” эрүүл мэндийн үзлэгийг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.

Тус үзлэгийн хүрээнд эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, хүүхэд, гоо сайхны мэс засал, гэмтэл, шүд, уламжлалтын нарийн мэргэжлийн эмч нар 1605 хүнд давхардсан тоогоор 2941 тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун эмч нартай уулзаж, талархал илэрхийлсэн юм. Гурван өдрийн турш зохион байгуулсан үзлэг, оношилгоонд нийт 200 гаруй сая воны эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлсэн бөгөөд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагад хандивлав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.