Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын ерөнхий Ассамблей баталж Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг жил бүрийн 07 сарын 11-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэ өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн адуучдын уулзалт боллоо.
Энэхүү уулзалтаар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон “Монголын адуучдын холбоо” ТББ-ын тэргүүн О.Мөнхбаяр нар нээлтийн үг хэлж, аймгийн аварга адуучин шалгаруулах тэмцээнд нь баяр хүргэлээ.
“Монголын адуучдын холбоо” ТББ нь 2013 онд адуу маллах уламжлалт арга ухаан, Монгол адууны соёлыг залуу малчдад өвлүүлэн үлдээх, уламжлалаа олон нийтэд таниулах зорилгоор байгуулагдаж байсан. Уулзалтын үеэр Дундговь аймгийн адуучдын холбоо шинээр байгуулагдаж, аймгийн адуучдын холбооны тэргүүнээр Аймгийн Засаг даргын зөвлөх О.Цолмон сонгогдож, сум тус бүрээс 1 тэргүүлэгч сонгогдлоо.
-
14 цаг 10 мин