ДГ: ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ ҮЗҮҮР ТҮРҮҮНИЙ БӨХЧҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-07-11

Монголын тулгар төрийн 2234 жил, Их эзэн богд Чингис хааны үүсгэн байгуулсан Их монгол улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 104 жилийн ой, Дуу хуур, өв соёл, айраг найргийн өлгий нутаг Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 83 жилийн ой, Сайнцагаан сум үүсгэн байгуулагдсаны 101 жил, Мандалговь хот үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 128 бөх хүч чадал, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдсанаас:

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Хур харцага” бөхийн дэвжээний бөх аймгийн заан Хүүхэнбаатарын Чойжилсүрэн түрүүлж, аймгийн арслан цолны болзол ханган, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат “Хур харцага” бөхийн дэвжээний бөх аймгийн начин Зоригтболдын Мөнхтулга үзүүрлэж, аймгийн заан цолны болзлыг хангалаа.

Баяр наадмын их шөвгийн дөрөвт

- Дундговь аймгийн Луус сумын харьяат Тагнуулын ерөнхий газрын “Эрч биеийн тамирын спорт хороо”-ы бөх сумын заан Ж. Дамбадаржаа

- Булган аймгийн Сайхан сумын харьяат “Булган хангай” дэвжээ, Орхон аймгийн цагдаагийн газрын бөх сумын заан Б. Бадам нар шөвгөрөн үлдэж аймгийн начин цолны болзол тус тус хангалаа.

Мөн өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх авхаалж самбаагаа сорин барилдсанаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын өсвөрийн залуу бөх Алтансүхийн Хүдэрчулуун түрүүлж, өсвөрийн залуу бөх Алтансүхийн Хүрэлчулуун үзүүрлэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.