ДГ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 7 хоног бүрийн ПҮРЭВ гаргийг "Иргэдтэй уулзах өдөр" болгон зарласны дагуу өнөөдөр 10:00-13:00 болон 14:00-17:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзаж санал, хүсэлтийг нь сонслоо.
Иргэдийн зүгээс өөрт тулгамдсан шийдвэрлүүлэх асуудлаас гадна аймгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, зарим суурьшлын бүсүүдэд цахилгаан, худаг, нийтийн тээврийн асуудлуудыг шийдвэрлэж өгөх зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн олон асуудлуудыг тавьж байлаа.
Засаг дарга иргэдийн тавьсан санал хүсэлтүүдийг холбогдох газар хэлтсүүдэд шилжүүлэн шийдвэрлэхээс гадна, зарим асуудлыг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.