дг: Их засварын ажлыг хүлээлгэн өгөх хугацаа 10 сарын 15-ны өдөр тул энэ хугацаанд иргэд, зорчигчид түр замаар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-04

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын эвдрэлтэй хэсгийн 90-ийн овоо орчмын 7,8 км, Мандалговь - Даланзадгад чиглэлийн Хулд, Луус орчмын 30,4 км замын их засварын ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулсан Даш Зам ХХК, Хурдны Зам ХХК, Ди Вай Кэй Би ХХК-ууд асфальтын үйлдвэрүүдээ байгуулж, түр замаа тавьж, зам засварын ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Их засварын ажлыг хүлээлгэн өгөх хугацаа 10 сарын 15-ны өдөр тул энэ хугацаанд иргэд, зорчигчид түр замаар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Үлдсэн хэсгийг ирэх 2026 оны улсын төсөвт суулгуулан бүрэн засварлуулах, Арвайхээр - Мандалговь- Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замыг ирэх оны улсын төсөвт суулгуулан дуусгахаар ажиллаж байна, Улаанбаатар – Мандалговь - Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл боловсруулагдаж дууссан.

Их засвар хийгдэхээс бусад хэсгүүдийх зам засвар арчлалтыг Төв АЗЗА, Баянчандмань АЗЗА компаниуд хариуцан ажиллаж байгаа болно. 3 багц зам засварын ажилд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг 3 сумын ЗД нараар ахлуулан байгуулсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.