дг: БАГШ, УДИРДАХ АЖИЛТНУУД ХӨХ ХОТОД ТУРШЛАГА СУДЛАВ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-04

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд Дундговь аймаг дахь боловсролын байгууллагуудын төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод туршлага солилцох айлчлал хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ. Энэхүү айлчлал хөтөлбөрт нийт 5 аймгийн 20 багш, боловсролын удирдах ажилтнууд хамрагдсанаас Дундговь аймгийг төлөөлж Цэгц билиг сургуулийн захирал Э.Мөнхзул, Адаацаг сумын бага ангийн багш Ө.Догмидцэрэн, Эрдэнэдалай сумын бага ангийн багш Ц.Ууганням, түүх нийгмийн ухааны багш Ц.Бумангэрэл нар оролцсон юм. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Хөх хотын Үндэсний дээд сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Или сүүний үйлдвэр, Үндэсний түүхийн болон Шинжлэх ухааны, бүтээн байгуулалтын музейг зорьж, боловсролын тогтолцоо, багш бэлтгэх арга барил, оюутан солилцооны боломж, мэргэжлийн сургалтын бодлогын талаар туршлага судалсан байна. Мөн Хятад улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх, багш-сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцжээ. Ерөнхий консулын газар нь Монгол Улсын Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын боловсролын салбарын багш, удирдах ажилтнуудыг энэхүү туршлага солилцох хөтөлбөрт үе шаттайгаар хамруулж буй бөгөөд энэ удаагийн хөтөлбөрт дээрх 5 аймгийн нийт 20 төлөөлөгч оролцсон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.