дг: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-04

Өнөөдөр Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа. https://www.facebook.com/dundgobi.../videos/1665094037522746

Хурлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар шуурхай үүрэг даалгаврын биелэлт 76,9 хувийн хэрэгжилттэй байгааг танилцуулав. Мөн Статистикийн хэлтсээс 2025 оны эхний 6 сарын аймгийн нийгэм, эдийн засгийн байдал, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг агаарын нөхцөл байдал, Онцгой байдлын газраас гамшгийн хохирлын талаар болон Мэдээлэл холбоо сүлжээний газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун

-Наймдугаар сарын 1-нд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Гу Яаны төглийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд цаашид саарал усаар ханган, гумины бордоог ашиглан, усалгааны ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө. Мөн Мандалын гэгээ хот тохижуулах газар болон Сум дундын ойн ангийн үүрэг чиглэлийг тодорхойлж, ногоон байгууламжийн арчилгааг сайжруулахыг үүрэг болгов.

-Улсын чанартай авто замын их засварын хүрээнд ажил эхэлсэнтэй холбогдуулан Дэлгэрцогт, Хулд, Луус сумын Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд засварын ажилд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Дэлгэрцогт сумаас 90-ийн овоо хүртэлх 8 км, Луус сумаас Хулд сум орох замд хоёр хэсэгт 14км, 16км буюу 30 км, нийт 38 км зам засварын ажлыг гүйцэтгэхээр гурван аж ахуйн нэгж ажиллаж байна. Түүнчлэн зам засвар, арчлалтыг хариуцаж буй Төв АЗЗА, Баянчандмань АЗЗА-д хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.

-Аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар зохион байгуулсан Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "Нэг өрх-Нэг хонь" хандивын аяны хүрээнд иргэдээс цугласан 3500 хонийг хүргэж өгөх ажил малын халдварт өвчинтэй холбогдуулан түр хойшилсон бөгөөд тус ажлыг 8-р сард багтаан зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

-Цаг агаарын нөхцөл байдал, нөөлөг салхи, үер ус зэрэг байгалийн гамшгаас үүдсэн хохирлын хэмжээг түргэн шуурхай гаргах

-Баяр наадмын амралт дуусаж, өвөлжилтийн бэлтгэл ажил ид хийгдэж байгаа энэ үед сумдын болон агентлагуудын удирдлагууд амралтын хугацааг дуусган, 8 сарын 10 гэхэд ажилдаа орох

-Төрийн байгууллагууд сул орон тоогоо яаралтай зарлуулж, сул орон тоог яаралтай нөхөж ажиллах

-Мандалговь цэцэрлэгт хүрээлэн Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлын төслийг бэлдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшил, уул уурхайн компаниудын оролцоотойгоор шийдвэрлэх

-Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах тал дээр цагдаагийн байгууллага сайтар анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг анхаарууллаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд аймгийн төвд 86 цэгт 162 камерыг суурилуулсан бөгөөд ажиллагаанд оруулж эхлээд байна. Цаашид бүх сумд гэрэлтүүлэг болон бүрэн камержуулалтын ажлыг хийхийг үүрэг болголоо.

-Жин, тонны хэтрүүлэн зорчих асуудлыг тогтворжуулах, хариуцлага алдаж буй албан хаагчдад хариуцлага тооцох, алба хаагчдыг сайтар үүрэгжүүлж, хяналт тавьж ажиллах

-Байгаль орчны яамнаас ирүүлсэн шонхор барих бичгийг үндэслэн хамтарч ажиллах, Шонхор барих гэрээ бүхий газруудын мэдээллийг сумдын удирдлагуудад хүргэх,

-Аялал жуулчлалын бүстэй сумд болон зам дагуух сумд хог хаягдал болон нойлын асуудлыг шийдвэрлэх, цэвэрлэх

-Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах

-Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газрын шинээр байгуулж буй спорт цогцолборын ажлыг яаравчлах

-Аймгийн төвийн гэрэлтүүлэг болон цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг дахин засварлах зэрэг үүрэг чиглэлийг тус тус өгсөн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.