ДЭЗЭРЭТ ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГА, ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАМТАРСАН “ХҮМҮҮНЛЭГИЙН ХАЛАМЖИЙН” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
“Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагад Дундговь аймгийн удирдлагууд болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд 4 сарын өмнө хандаж Төрөх эмэгтэйчүүд, Хүүхэд, Эрчимт эмчилгээний тасгийн нярайн кабинетад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн төсөл бичиж илгээж байсан. Тус байгууллагаас төслийг хүлээн авч 2025.08.12-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай нярайн шарлалтын эсрэг эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зориулалттай 5 багц, 25ш тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үүнд:
Нярайн фото аппарат-5ш
Нярайн шарлалт хэмжигч-5ш
Нярайн жин хэмжигч-5ш
Чих хамрын дуран-5ш
Ургийн зүрхний цохилт хэмжигч-5ш
Эдгээр тоног төхөөрөмжүүд нь нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Тоног төхөөрөмжийг гардуулах арга хэмжээнд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх О.Цолмон, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Нэгдсэн эмнэлгийн дарга А.Амартүвшин бусад эмч, ажилтнууд оролцсон. Арга хэмжээний үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, “Эдгээр төхөөрөмжүүд нь манай аймгийн эх, нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай байсан бөгөөд эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.
Төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн
Deseret International Charities Mongolia Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар-т талархал илэрхийлье.
Монголын ард түмний төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэг.