ДГ: ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 3, 4 ДҮГЭЭР АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-29

ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 3, 4 ДҮГЭЭР АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-2026 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Боловсролын сайдын 2023 оны “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай” А/353 дугаар тушаалын хүрээнд 3,4 дүгээр ангид англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх чадавхжуулах сургалтыг 08-р сарын 27, 28-ы өдрүүдэд Дундговь аймгийн хэмжээнд 3,4 дүгээр ангид орох нийт 45 багшид зохион байгууллаа.

Тус сургалт нь бага ангийн сурагчдын сэтгэхүйн онцлог, хэл сурах үйл явцын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, 3, 4 дүгээр ангийн цогц хөтөлбөрийн онцлог, бүтэц, агуулга, сурах бичиг, дагалдах материалын талаар нэгдсэн ойлголт өгөх, сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан сурагч төвтэй багшлахуйд суралцах, сургалтын цахим платформ, дижитал контентыг хичээлдээ үр дүнтэй ашиглах чадварыг хөгжүүлэх, анги удирдах, ялангуяа олон хүүхэдтэй ангид сурагчдын оролцоог жигд хангах, ялгаатай хэрэгцээг тооцох арга барилд суралцах, сурагчдын ахиц дэвшлийг үнэлэх, хөтөлбөрт суурилсан үнэлгээний аргуудыг ашиглах чадвартай болох, багш нарын хамтын ажиллагаа, туршлага солилцох, мэргэжлийн хөгжлийн бүлгийг дэмжих зэрэг чадвар олгоход чиглэсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.