ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАРЫН 77 ДАХЬ УДААГИЙН БАГА ХУРАЛД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОРОЛЦЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-08-28

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн багш нарын 77 дахь удаагийн бага хуралд оролцож, сургалтын чанарыг сайжруулахтай холбоотой тулгамдсан асуудлуудыг сонсож, багш, удирдлагуудтай санал солилцов.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс боловсон хүчний хүрэлцээ, мэргэжлийн багш нарын дутагдал, багш нарыг мэргэшүүлэх сургалт, дадлагын хэрэгцээ шаардлагыг голлон тавьж байв.

Мөн хурлаар 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, шинэ хичээлийн жилийн онцлогийг танилцуулан, 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн баталлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.