ДГ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-09-02

Дундговь аймгийн төрийн байгууллагууд болон сумдын удирдлагуудын оролцоотой шуурхай хурал болж, хурлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа.

Өмнөх шуурхай хуралдааны үүрэг, даалгаврын биелэлт, ажлын явцын талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, “Цаг үеийн холбогдолтой ажлын мэдээлэл, асуудал шийдлийн хэрэгжилтийн талаар” Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, “2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын мэдээлэл болон хүйтний улирлын цаг агаарын төлөвийн талаар” Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Э.Азжаргал, “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын онцлогийн талаар” Архивын тасгийн дарга Т.Уранбайгаль, “Шонхор шувуутай холбоотой нөхцөл байдал, хяналтын талаарх мэдээллийг” Байгаль орчны газрын дарга Н.Гантулга нар тус тус танилцууллаа.

Мөн хуралдаанаар:

Аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр С.Үржин

Теле камерын хяналтын дэд төвийн даргаар Ц.Бадамцэрэнг томилсныг танилцуулав.

Хурлын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун

- Төрийн байгууллагын ажлын цагийг байгууллагын удирдлагууд дотоод зохион байгуулалтаа хийж, ажилчдадаа сурталчилж таниулах

- Адаацаг суманд 9-р сарын 10-11-ий өдрүүдэд зохион байгуулагдах “Адууны өв соёлын баяр”, “Нээлттэй Дундговь” хөтөлбөрийн хүрээнд 9-р сарын 12-14-ий өдрүүдэд Сайнцагаан суманд болох “Намрын өдрүүд – түншлэл 2025” арга хэмжээнд сумдын удирдлагууд газар тариалан эрхлэгчид, ард иргэд, малчдыг идэвхтэй оролцуулах зохион байгуулалт хийх, соёл урлагийн газар идэвх санаачилгатай ажиллаж, өндөр түвшинд зохион байгуулах

- Сайнцагаан сумын захирагчийн алба аймгийн төвд мал орж ирэх, нохой устгал, хог шатаах, төв талбайн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах

- Шонхор шувуутай холбоотой асуудалд цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд хяналт тавьж, шуурхай арга хэмжээ авч, мэдээлж байх

- Сургуулиудаар дамжуулан сурагчдад хог хаяхгүй байх талаар соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах

- Сургууль, цэцэрлэгийн хамран сургалтын тойргийн асуудалд онцгой анхаарч, хүүхдүүдийг бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах

- Сумдын Засаг дарга нар хуулийн хүрээнд эрх хэмжээгээ хэрэгжүүлж ажиллах

- Аялал жуулчлалыг дэмжих, иргэдийг ажил, орлоготой болоход анхаарч, гэр кемп ажиллуулахад стандартыг мөрдүүлж ажиллах

- Хувийн хэвшил, иргэдийн бүтээн байгуулсан ногоон байгууламжийг дэмжиж ажиллах

- Шөнийн цагт хол замд явах үеийн автомашины гэрлийн гялбаа болон жин, тонны асуудалд холбогдох байгууллагууд хяналт тавих

- “Мандал” цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны эвдрэл гэмтлийг засах

- “Цахим Дундговь” болон аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Google 360” программд аймгийн бүх албан байгууллага, үйлчилгээний газруудыг бүртгэн оруулах, сумдын дарга нар ААН, үйлчилгээний газар, байгууллагуудаа хамруулах

- Аймгийн төсөв батлахтай холбогдуулан сум, агентлагууд зураг төсөвтэй ажлуудаа эрэмбэлж, аймгийн Тамгын газарт хүргүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст тус тус өглөө.

Мөн АИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун 9-р сард АИХ-аас зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хүргэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.