ДГ: “ӨГӨӨМӨР ДУНДГОВЬЧУУД” УРИАН ДОР “ИЛҮҮГЭЭ ТҮГЭЭЕ” АЯНЫГ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-09-03

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР “ӨГӨӨМӨР ДУНДГОВЬЧУУД” УРИАН ДОР “ИЛҮҮГЭЭ ТҮГЭЭЕ” АЯНЫГ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Илүүгээ түгээе” аяныг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

✅Тус аяны хүрээнд аймгийн төвийн 16 төрийн байгууллагаас 94 төрлийн 610 эд зүйлс цугларсныг ар гэрийн холбоогүй хоригдогч, хоригдол болон баривчлагдсан этгээдүүд, аймгийн төвийн 5, хөдөөгийн 2 багийн зорилтот буюу өрх толгойлсон, амжиргааны түвшин доогуур орлоготой 34 өрхийн 189 иргэн, хүүхдэд хувцас, хичээлийн хэрэгсэл, хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа зэрэг хэрэгцээт бүтээгдэхүүн олголоо.

✅Аянд нэгдсэн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсэхийн ялдамд цэвэрлэгээ үйлчилгээ хийх шаардлагатай бүтээгдэхүүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй цэвэрлэж өгсөн FAST&CLEAN хими цэвэрлэгээний газрын хамт олонд талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.