ДГ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУНЫ “АСУУДАЛ-ШИЙДЭЛ” ИРГЭДТЭЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ГОВЬ-УГТААЛ СУМАНД БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-09-05

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны “асуудал-шийдэл” иргэдтэй уулзах уулзалтыг 2025 оны 09-р сарын 04-ий өдөр Говь-Угтаал суманд зохион байгууллаа.

Иргэдийн уулзалтад 100 орчим иргэд хүрэлцэн ирсэн бөгөөд Газрын харилцааны чиглэлээр-83,татварын үйлчилгээг-42, Хөдөлмөр халамжийн үйлчилгээг-30, Улсын бүртгэлийн чиглэлээр-16, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт-262 иргэн хамрагдсанаас 155 иргэн шинжилгээнд хамрагдаж, төрийн үйлчилгээг нийт 403 иргэнд газар дээр нь хүргэлээ. Тус суманд ажиллах үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сумын Засаг дарга Б.Доржсүмбэрийн хамт бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм.

Уулзалтад тус сумын төвийн иргэд, малчид, төрийн байгууллагын төлөөлөл оролцож, тулгамдсан, яаралтай шийдвэрлэх асуудлуудаа аймгийн Засаг даргад тавив.

Иргэдийн зүгээс сумын сургуулийн их засвар, мэдээллийн технологийн хичээлийн хэрэглэгдэхүүн буюу комьпютер, цэцэрлэгийн гадгах болон доторх камержуулалт, анги танхимын цонхны дулаалга, биеийн тамирын талбай байгуулах төсөл, соёлын төвийн гадна фасадь хийх, эрүүл мэндийн төвд шинэ машин, сургалтын төлбөрийн дэмжлэг, хүүхдийн автобус, түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэртэй болох, хөндлөн тэнхлэгийн замын бүтээн байгуулалтад хяналт шаардлага сайн тавих, үүрэн холбооны сүлжээ тавих, Говьсүмбэр чиглэлийн олон салаа замын ашиглалтыг хянах, уул уурхайн лиценз авсан 16 компаниас 1 компани үйл ажиллагаа явуулдаг ба бусад компаниуд газар сэндийчсэн, нөхөн сэргээлт хийдэггүй, ахмадын байр барих, залуу боловсон хүчнийг хөдөө ажиллах боломжийг бүрдүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлж, шонхорын асуудлаар иргэдээс ирсэн гомдол саналд хариулт өгөх, өвлийн бэлтгэл, өвс тэжээл хангах тухай, аймаг, сум хоорондын хил заагийн маргаан, бэлчээрийн даац, төрийн албаны шалгалтын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг тавьж байлаа.

Засаг даргын зүгээс тавигдсан санал хүсэлт, асуудлуудыг сонсож, холбогдох хариултуудыг өгч, асуудлуудыг шийдвэрлэлээ. Мөн асуудал тавьсан албан байгууллагууд албан бичгээ хүргүүлэхийг нэмэн мэдээлж, түргэн шуурхай шийдвэрлэхийг зорин ажиллана хэмээв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.