2025 оны 09-р сарын 04-ий өдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Говь-Угтаал сумын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.
Тус суманд 2013 онд хашиж, цахилгаан, усанд холбогдсон өвөл зуны хүлэмж хөгжүүлэх боломжтой 2 га талбай, сумын төвийн гэрэлтүүлэг буюу 36 гэрэл, 80 хүүхдийн багтаамжтай сургуулийн дотуур байрны барилгын ажил 90 хувьтай, спорт заалны барилгын ажил 85 хувьтай явагдаж байна.
Мөн төрийн албан хаагчдын орон сууцны засварын зураг төсөв, сумын засаг даргын тамгын газрын зураг төсөв, сургуулийн дотор их засварын зураг төсөв, ахуй үйлчилгээг шинээр байгуулах хуучин барилгын зураг төсвүүд хийгдсэн.
Улсын бүртгэлийн машин, мал угаалгын автомашинтай болсон ба хурдан системийн машиныг аймгийн Засаг даргын Тамгын газраас нийлүүлэгдсэн. Цэцэрлэгийн дээврийг засварлах гэрээг холбогдох компанитай байгуулсан ба сумын төвийн камержуулалтын асуудал, онцгой байдлын үед мэргэжлийн ангиудыг хувцасжуулах ажил зарлагдсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
-
14 цаг 10 мин