ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХОРООДОД АЖИЛЛАЖ, ХЭРЭГЖИЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-08-01
/2025.08.01/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн 9 дүгээр хороонд ажиллаж, Нийслэлийн Засаг даргын А560 захирамжийн дагуу хэрэгжиж буй 134 дүгээр цэцэрлэгийн гаднах хөл бөмбөгийн талбайн ажлын явцтай танилцлаа. Тус ажил одоогоор 20 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
👉Мөн бага сургууль, цэцэрлэгийн барилгын явц, түүвэр хог цэвэрлэгээ, шарилж устгал, явган замын тохижилт зэрэг хот нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжиж буй бусад ажлын нөхцөл байдалтай танилцан, ажлын явцыг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.